Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
УХАНИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ СУРАГЧИД СУРГУУЛЬДАА ЯВЖ ЭХЭЛЖЭЭ

КОВИД-19 халдварын тохиолдол анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотын 57,000 сурагч 76 хоногийн хатуу чанд хөл хорионоос гарч өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сургуульдаа эргэн орсон байна. Гэхдээ Ухань хотын бүх сурагчид танхимын сургалтад эргэн ороогүй, зөвхөн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчид сургуульдаа явж эхэлжээ. Дунд болон бага ангийн сурагчдын танхимын сургалт эхлэх тов тодорхойгүй байгаа юм байна.

Сургуулиуд танхимын сургалт эхлэхтэй холбогдуулан нэг ангид хичээллэх сурагчдын тоог цөөлж, ширээ хоорондын зайг томсгож, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн зарим сургуулиуд үүдний хэсэгтээ биеийн халуун хэмжигч дулааны сканер байрлуулж, халуунтай сурагчдыг сургуулийн орчинд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч, багш, сурагчдын сургуульдаа ирэх цагийг тодорхой зааж өгсөн талаар хятадын өдөр тутмын хэвлэлд дурдсан байна.

Энэ оны 1 дүгээр сараас хойш сургууль нь хаагдсан эсхүл цахим сургалтад шилжсэн байсан Хятадын бусад мужийн сургуулиуд 4 дүгээр сараас хойш аажмаар нээгдэж байгаа бөгөөд Бээжин, Шанхай хотын сурагчид хичээлдээ өнгөрсөн долоо хоногт оржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан