Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
БЭЭЖИН ХОТЫН СУРАГЧИД БИЕИЙН ХАЛУУНЫГ ХЯНАХ БУГУЙВЧТАЙ ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ

БНХАУ сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд ашиглаж байна. Энэ долоо хоногийн Даваа гараг буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөрөөс сурагчдын биеийн халууныг хянах, халуун хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд дохио өгөх төхөөрөмж суулгасан бугуйвчийг туршиж эхэлсэн байна. Бугуйвчийг Бээжин хотын таван дүүргийн дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад түгээжээ.

Бугуйвч нь ердийн фитнес бугуйвчтай адил бөгөөд сургуулийн багш болон эцэг эхчүүдэд хүүхдийн биеийн халууны талаар мэдээллийг тогтмол өгөх аж. Сурагчийн биеийн халуун 37.2 хэмээс дээш гарахад халуун нэмэгдсэн дохиог багш хүлээн авч, цагдаа болон холбогдох төрийн байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэгтэй юм байна.

Хятад улс энгийн амьдралдаа шилжин орж байгаатай холбогдуулан сүүлийн хэдэн долоо хоногийн турш сургуулиуд үе шаттайгаар нээгдэж байгаа. Бээжин хотын ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид 4 дүгээр сарын сүүлээр хичээлдээ явж эхэлсэн байна.

Өдөр тутам биеийн халууныг хянах, заавал маск зүүх, зай барих дэг журам Хятадын сургуулиудын шинэ хэв шинж болж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолжээ.

Эх сурвалж:БСШУСЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан