Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОН ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОНТОЙ УУЛЗЛАА

Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгосон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг тус эмнэлэгт өнөөдөр хоёр дахь удаагаа зочилж, албан ёсны нэр бүхий хаягийг залж, эмч, эрдэмтэн судлаач, багш ажилтнуудтай уулзлаа.

“АШУҮИС-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, санхүү, ажиллах нөхцөлийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”, “АШУҮИС-ийн эмнэлгийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, бүтэц, дүрмийн төслийг боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг” байгуулж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд чамгүй олон асуудал шийдэгдсэн талаар Сайд танилцууллаа.

Тухайлбал, ажилчдын цалин хөлс, эм урвалж эмнэлгийн хэрэгсэл зэрэг урсгал зардалд БСШУС-ын сайдын багцаас 8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Мөн АШУҮИС-аас 1 тэрбум төгрөг, Дэлхийн банкнаас 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өгөх шийдвэрийг гаргуулсан бол Эрүүл мэндийн сайдын багцаас 2.3 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтын ажлыг хариуцахаар болсон. Ингэснээр 24.1 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэж, тус эмнэлэг жигд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Шуурхай арга хэмжээ авч ажилласан сайдад тус эмнэлгийн хамт олон мөн талархал илэрхийллээ.

Уулзалт арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан