Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
БОЛОВСРОЛЫН ТАСАЛДАЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛТОТ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Дэлхийн Зөн ОУБ-аас КОВИД-19-ийн тархалтын эсрэг үйл ажиллагаанд зориулан “Теле-Хичээл” үзэх боломжгүй байгаа хүүхдүүдэд чиглэсэн “Хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”-г санаачлан, зохион байгуулж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд нийтдээ 1’000 электрон төхөөрөмж бүрдүүлэхийг зорин ажилласан бөгөөд хамгийн анхны хандивлагчаар Мобиком Корпораци ХХК хамтран ажиллалаа.

Мобиком Корпораци ХХК-иас хандивласан 48 сая төгрөгийн өртөг бүхий 71 ширхэг ухаалаг гар утсыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон албаны хүмүүст гардууллаа. БСШУСЯ-ны зүгээс цугларсан электрон төхөөрөмжүүдэд 1-12-р ангийн “Теле-Хичээл”-ийг суулгаж, үүний дараа Дэлхийн Зөн ОУБ-ынхан хэрэгцээ шаардлагатай газарт нь хүргэн ажиллах аж.
“Теле Хичээл” суулгасан электрон төхөөрөмжүүдийг аймаг сумдын ЕБСургуулийн номын санд харьяалуулан өгснөөр хүүхэд багачууд маань өөрсдийн сургуулийн номын сангаасаа төхөөрөмжүүдээ авч, хичээлээ үзэх боломжтой. Энэ нь гагцхүү КОВИД-19-ийн үеэр хязгаарлагдахгүй ба зуд, үер ус, байгалийн гамшгийн үед ч боловсролын тасалдалгүй байдлыг хангахад ихээхэн нөлөө үзүүлнэ хэмээн санаачлагчид үзэж байна.

БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар 35’956 хүүхэд алслагдмал газар байгаа бөгөөд дотуур байранд амьдардаг сурагчид хөл хорионы үеэр хөдөө орон нутаг руу гэртээ харьж, улмаар интернэтгүй орчинд байгаа учир “Теле-Хичээл”-ээ үзэх боломжгүй байдаг. Тиймээс энэхүү ажлын үр дүнд тэдгээр хүүхдүүдийн боловсролын тасалдалгүй байдлыг бүрэн хангаж чадах юм. Уулзалтын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “...Мобиком болон Дэлхийн Зөн 2 байгууллага нь манай салбарын үйл ажиллагааг ямагт дэмждэгийн дээр нэг удаагийн дэмжлэг тусламжаар зогсохгүй эхлүүлсэн, санаачилсан ажилдаа тууштай байдагт нь талархдаг. Цаашид ч хамтдаа хүүхэд багачуудынхаа сурах, амьдрах, хүмүүжих таатай орчныг улам илүү төгөлдөржүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна...” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан