БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
77 хүний амь хөнөөсөн А.Брейвикт 21 жилийн ял оноолоо

Норвегийн шүүхээс гэмт хэрэгтэн Андерс Беринг Брейвикт 21 жил хорих ял оноолоо. Тэрээр өнгөрсөн онд Ослод гарсан аймшигт аллагыг үйлдэж, 77 хүний аминд хүрсэн юм. Машинд байрлуулсан тэсрэх бөмбөг болон галт зэвсгээр олон арван хүний аминд хүрч, 240 хүнийг шархдуулсан түүнийг үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэх чадвартай эсэхийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш үргэлжилж буй шүүх хурлаар хэлэлцсэн юм. Хэргийг мөрдөн шалгасан прокурорууд Б.Брейвикийг сэтгэл мэдрэлийн өвчтэй учир хэрэг хүлээх чадваргүй хэмээн үзэж байсан ч хэргийг шүүсэн таван шүүгч бүгд түүнийг хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэн, дээрх ялыг оноожээ. А.Брейвиктэй ажилллсан сэтгэл зүйч эмч нарын дүгнэлт ч зөрүүтэй гарсан юм. Харин гэмт хэрэгтэн өөрийгөө эрүүл хэмээн мэдэгддэг бөгөө сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх нь цаазаар авснаас долоон дор шийтгэл болно хэмээн шүүх хурлын өмнө мэдүүлж байжээ. Тэрээр олон арван хүний цус урсгасан аймшигт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа олон үндэстний соёл заншилд Норвеги хэтэрхий их уусан нэвтэрч байгаагийн эсрэг хийсэн тэмцэл хэмээн тайлбарладаг.
Норвегийн хуулиар ялын дээд хэмжээ нь 21 жил байдаг юм. Гэхдээ хэрэв ялтныг аюултай гэж үзэх юм бол ялын хэмжээг нь сунгаж болдог ажээ.

Утоя аралд хийсэн зэвсэгт халдлагын дараа

Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр А.Брейвик нацист ёсолгоо хийжээ

Түүний үйлдсэн дэлбэрэлтийн дараа, Осло

0 Сэтгэгдэл