БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Франц ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх үү
Францын Засгийн газар ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хууль санаачилж, ирэх аравдугаар сард үндэсний ассамблейдаа өргөн барихаар төлөвлөж байна. Хэрэв парламентаас энэ хуулийн төслийг баталвал ижил хүйстэн хосууд гэр бүлээ батлуулж, хүүхэд үрчлэн авах хууль ёсны эрхтэй болох юм.
Францын Ерөнхийлөгч Ф.Олландын мөрийн хөтөлбөрийн гол амлалтын нэг нь ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх тухай байсан юм. Одоо тус улсын хууль тогтоох байгууллагын олонхийн суудлыг Ф.Олландын Социалист нам бүрдүүлж байгаа учир хууль ядах юмгүй батлагдана гэж ажиглагчид үзэж байна. Францчуудын дунд явуулсан олон нийтийн санал асуулгаар хүн амын олонх нь ижил хүйстний гэрлэлтийг дэмждэг нь харагджээ. Гэхдээ ижил хүйстэн хос хүүхэд үрчлэн авах тал дээр тэд өөр байр суурьтай байдаг гэнэ.
Франц улс бүр 1990-ээд оны сүүлчээс ижил хүйстэн хүмүүс хамтран амьдрахыг хүлээн зөвшөөрсөн боловч гэр бүл болохыг нь хууль ёсоор батлах гэсээр байтал Бельги, Голланд, Швед, Дани, Испани зэрэг Европын бусад орон тэднээс өмнө энэ төрлийн хууль гаргаж амжжээ. Францын өмнөх Ерөнхийлөгч Н.Саркози ижил хүйстний гэрлэтийг эрс эсэргүүцдэг байсан тул өмнөх Засгийн газрын үед энэ хуулийг батлах тухай хөндөх ч боломжгүй байжээ.
Францын Засгийн газар ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хууль санаачилж, ирэх аравдугаар сард үндэсний ассамблейдаа өргөн барихаар төлөвлөж байна. Хэрэв парламентаас энэ хуулийн төслийг баталвал ижил хүйстэн хосууд гэр бүлээ батлуулж, хүүхэд үрчлэн авах хууль ёсны эрхтэй болох юм. Францын Ерөнхийлөгч Ф.Олландын мөрийн хөтөлбөрийн гол амлалтын нэг нь ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх тухай байсан юм. Одоо тус улсын хууль тогтоох байгууллагын олонхийн суудлыг Ф.Олландын Социалист нам бүрдүүлж байгаа учир хууль ядах юмгүй батлагдана гэж ажиглагчид үзэж байна. Францчуудын дунд явуулсан олон нийтийн санал асуулгаар хүн амын олонх нь ижил хүйстний гэрлэлтийг дэмждэг нь харагджээ. Гэхдээ ижил хүйстэн хос хүүхэд үрчлэн авах тал дээр тэд өөр байр суурьтай байдаг гэнэ.
Франц улс бүр 1990-ээд оны сүүлчээс ижил хүйстэн хүмүүс хамтран амьдрахыг хүлээн зөвшөөрсөн боловч гэр бүл болохыг нь хууль ёсоор батлах гэсээр байтал Бельги, Голланд, Швед, Дани, Испани зэрэг Европын бусад орон тэднээс өмнө энэ төрлийн хууль гаргаж амжжээ. Францын өмнөх Ерөнхийлөгч Н.Саркози ижил хүйстний гэрлэтийг эрс эсэргүүцдэг байсан тул өмнөх Засгийн газрын үед энэ хуулийг батлах тухай хөндөх ч боломжгүй байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























