Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар 2017 оныг “Дасгалжуулалтын жил” болгон зарлаж, дасгалжуулагчийн боловсрол, түүнийг олгох сургалтуудад чиглэсэн олон ажлыг МХБХ хийсний нэг нь МУБИС-д Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийг нээсэн явдал байсан юм. Тухайн жилд 20 оюутныг тус ангид элсүүлж төлбөрийн тэн хагасыг Монголын Хөлбөмбөгийн Холбоо гаргахаар болсон бөгөөд энэ жил эхний оюутнууд эрдмийн зэргээ хамгаалж бакалаврын дипломоо гардан авлаа.

Эдгээр оюутнууд цаашид хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчаар ажиллаж Монголын хөлбөмбөгийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү боломжийг олгосон Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон аппараттын хамт олонд, мөн Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн багш нартаа талархаж байгаагаа оюутнууд маань илэрхийлж байсан юм.

Эх сурвалж:Монголын хөлбөмбөгийн холбоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан