Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсролын салбарын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн үр дүн буюу хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг туршин хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэлийн боловсролын салбарын төсвийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам хамтран Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн төсвийн төлөвлөлт: Зарчим, хэрэгжүүлэх үе шат, шаардлага”, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн төсөв боловсруулах аргачлал”, “2021 оны боловсролын салбарын төсвийн төлөвлөлтийн өөрчлөлт” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтад Сангийн яам, БСШУСЯ ны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн боловсролын салбарын төсвийн мэргэжилтнүүд болох 40 гаруй хүн хамрагдлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан