Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Цэцэрлэгүүдийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийжээ

Удирдамжийн дагуу төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн гаднах орчны аюулгүй байдалд тандалт судалгаа хийжээ. Тус  судалгаанд Баянзүрх дүүргийн 65, Сонгинохайрхан дүүргийн 36 цэцэрлэг тус дүүргүүдийн нийт 308 цэцэрлэгүүдийн 33 хувь нь хамрагдсан байна.
Судалгааны дүнгээр нийт хамрагдсан 101 цэцэрлэгийн 53 хувь нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчинд тавигдах шаардлага, стандартыг бүрэн хангахгүй, цаашид хүүхдийн эрүүл аюулгүй байх эрх зөрчигдөх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй гэж гарсан байна.

Тандалт судалгаанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 34% нь сургалтад зориулсан эзэмшил газаргүй, 28% нь зориулалтын хашаагүй, 48% нь тоглоомын талбайгүй, 87% биеийн тамирын талбайгүй, 74% нь туршилтын талбайгүй, 66% нь цэцэрлэгийн хашааны гадна 50 м зайд аюулгүй байдал хангаагүй байжээ.

Мөн тандалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 58% цэцэрлэгийн тоглоомын талбайд байгаа суурин тоглоом газарт хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх шаардлага хангахгүй, 72% гулсуур тоглоомын газардах хэсэгт элс, зөөлөн уян материал суурилуулаагүй, 74% нь цэцэрлэгийн тоглоомын талбайд элсний талбайгүй, 88% нь элсийг бохирдлоос хамгаалсан бүтээлэг, таг байхгүй байсан аж.

Хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбайд нийт тандалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 78% нь талбайд орц гарц мэдээлэх тэмдэглэлгүй, 84% хэдэн насны хүүхэд тоглох анхааруулах утгатай мэдээлэх тэмдэггүй, 80% нь хориглох утгатай мэдээлэх, анхааруулах тэмдэг байршуулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Тандалт судалгааны явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох хууль, стандартын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн боловсролын газарт албан бичиг, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд мэдэгдэл хүргүүлж, ажилласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан