Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЭЛЛЭЭ

Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2020 оны 07 дугаар сарын 02/ Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт орон даяар нэгэн зэрэг Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэллээ.

2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалтыг 7 дугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах юм. Өнөөдөр Монгол Улсын түүх, Англи хэлний шалгалт явагдах бол 7дугаар сарын 3-нд хими, газар зүй, нийгэм судлал,  7 дугаар сарын 4-нд биологи, математик, 7 дугаар сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтыг тус тус зохион байгуулах юм.  

Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмжийн дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийж,  суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, шалгалтын байранд ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан урьдчилан заасны дагуу зохион байгуулж байна.   

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс www.live.eec.mn цахим хаягаар ”LIVE”-аар анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан