БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Венесуэлийн нефтийн үйлдвэрт гарсан галын улмаас 41 хүн амь алдлаа
Венесуэлийн нефть боловсруулах нэгэн үйлдвэрт пропан дэлбэрч түймэр гарсны улмаас 41 хүн амь алдаж орон сууцны 200 гаруй барилга өртсөн байна. Нийтдээ 121 хүн эмчид хандсаны 31-ийг нь эмнэлэгт хүргэснээс долоо нь хүнд байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Бямба гарагт дэлбэрэлт болж нефтийн хэд хэдэн агуулах сав галд өртсөн нь цэргийн хуаран, авто машины зогсоолд ойр байжээ. Нас барагсдын ихэнх нь нефтийн үйлдвэрийн ойр байрладаг Үндэсний гвардийн дайчид байжээ. Хэдийгээр гал сөнөөгчид байдлыг хяналтдаа авсан ч салхи ихтэй байгаагаас галыг бүрэн унтрааж чадаагүй байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ослын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж гурав хоногийн гашуудал зарласан байна.
Түймэр гарсан Амуай завод нь улсдаа томоохонд тооцогддог, хоногт 956 мянган баррель нефть боловсруулдаг Centro Refinador Paraguanа нэгдлийн гол үйлдвэр юм байна.
Венесуэлийн нефть боловсруулах нэгэн үйлдвэрт пропан дэлбэрч түймэр гарсны улмаас 41 хүн амь алдаж орон сууцны 200 гаруй барилга өртсөн байна. Нийтдээ 121 хүн эмчид хандсаны 31-ийг нь эмнэлэгт хүргэснээс долоо нь хүнд байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Бямба гарагт дэлбэрэлт болж нефтийн хэд хэдэн агуулах сав галд өртсөн нь цэргийн хуаран, авто машины зогсоолд ойр байжээ. Нас барагсдын ихэнх нь нефтийн үйлдвэрийн ойр байрладаг Үндэсний гвардийн дайчид байжээ. Хэдийгээр гал сөнөөгчид байдлыг хяналтдаа авсан ч салхи ихтэй байгаагаас галыг бүрэн унтрааж чадаагүй байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ослын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж гурав хоногийн гашуудал зарласан байна.
Түймэр гарсан Амуай завод нь улсдаа томоохонд тооцогддог, хоногт 956 мянган баррель нефть боловсруулдаг Centro Refinador Paraguanа нэгдлийн гол үйлдвэр юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























