БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
“Samsung”-ийн бүтээгдэхүүнийг АНУ-д худалдаалах эрхгүй болгохоор “Apple” улайрч байна
АНУ-ын шүүхээс “Samsung” компанийг “Apple”-ийн бүтээгдэхүүнийг хуулбарласан хэмээн үзэж, нэг тэрбум ам.долларын торгууль тавьсны дараа тус компанийн хувьцаа ганцхан өдрийн дотор долоон хувиар уналаа. 2008 оноос хойш “Samsung”-ийн хувьцаа ингэтлээ унаж байсан удаагүй. Шүүхээс “Samsung”-ийн смартфон болон таблет компьютер нь зарим талаараа “Apple”-ийг хуулбарласан гэж үзсэн учраас тус компанийн зарим бараа бүтээгдэхүүний худалдаанд хориг ч тавьж болзошгүй байгаа юм. Энэ болгоомжлолоос үүдэн “Samsung”-ийн орлого ашиг буурна гэсэн таамаг хаа сайгүй тарж, улмаар хөрөнгийн зах зээлд ч нөлөөгөө үзүүлж эхэлсэн нь энэ.
“Apple”-ийн зүгээс хамгийн том өрсөлдөгчийнхөө гол зах зээл болох АНУ-д худалдаа хийх эрхийг нь хүчингүй болгох зорилготой байгаа бөгөөд энэ тухайгаа ирэх сарын 20-нд болох шүүх хурал дээр танилцуулах аж. Тэд “Samsung”-ийн өмнөх үеийн бүтээгдэхүүнээр зогсохгүй шинээр худалдаанд гараад удаагүй, хамгийн гүйлгээ сайтай байгаа Galaxy S3 загварын утсыг ч АНУ-д худалдахыг зогсоох хүсэлтэй байгаа аж. Хэрэв шүүх тэдний гомдол саналыг харгалзан үзвэл “Samsung”-ийн хувьд хүнд цохилт болох юм. Гэвч “Samsung”-ийн зүгээс үүнийг АНУ-ын зах зээлд ганцхан компанийн ноёрхол тогтоох гэсэн оролдлого хэмээн үзэж, давж заалдахаа мэдэгдсэн билээ.
АНУ-ын шүүхээс “Samsung” компанийг “Apple”-ийн бүтээгдэхүүнийг хуулбарласан хэмээн үзэж, нэг тэрбум ам.долларын торгууль тавьсны дараа тус компанийн хувьцаа ганцхан өдрийн дотор долоон хувиар уналаа. 2008 оноос хойш “Samsung”-ийн хувьцаа ингэтлээ унаж байсан удаагүй. Шүүхээс “Samsung”-ийн смартфон болон таблет компьютер нь зарим талаараа “Apple”-ийг хуулбарласан гэж үзсэн учраас тус компанийн зарим бараа бүтээгдэхүүний худалдаанд хориг ч тавьж болзошгүй байгаа юм. Энэ болгоомжлолоос үүдэн “Samsung”-ийн орлого ашиг буурна гэсэн таамаг хаа сайгүй тарж, улмаар хөрөнгийн зах зээлд ч нөлөөгөө үзүүлж эхэлсэн нь энэ. “Apple”-ийн зүгээс хамгийн том өрсөлдөгчийнхөө гол зах зээл болох АНУ-д худалдаа хийх эрхийг нь хүчингүй болгох зорилготой байгаа бөгөөд энэ тухайгаа ирэх сарын 20-нд болох шүүх хурал дээр танилцуулах аж. Тэд “Samsung”-ийн өмнөх үеийн бүтээгдэхүүнээр зогсохгүй шинээр худалдаанд гараад удаагүй, хамгийн гүйлгээ сайтай байгаа Galaxy S3 загварын утсыг ч АНУ-д худалдахыг зогсоох хүсэлтэй байгаа аж. Хэрэв шүүх тэдний гомдол саналыг харгалзан үзвэл “Samsung”-ийн хувьд хүнд цохилт болох юм. Гэвч “Samsung”-ийн зүгээс үүнийг АНУ-ын зах зээлд ганцхан компанийн ноёрхол тогтоох гэсэн оролдлого хэмээн үзэж, давж заалдахаа мэдэгдсэн билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























