Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙДААР Г.ГАНБАЯР АЖИЛЛАНА

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гарагийн ээлжит бус хуралдаанаараа салбарын дэд сайд нарыг томиллоо. Өмнөх Засгийн газрын дэд сайд нараас хоёрыг улираан томилсны нэг нь Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ганболдын Ганбаяр байв.

Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн болон БШУ-ны яамны нэгжийн удирдлагууд дэд сайд Г.Ганбаярыг угтан авч, баяр хүргэж, амжилт хүслээ.

Дэд сайд Г.Ганбаяр нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2004 онд мөн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

2001-2002 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтан, 2003-2007 онд ТВ-5 телевизэд Ерөнхий менежер, 2008-2012 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, 2011-2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Хэлтсийн дарга, 2012-2016 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд Хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн, 2015-2018 онд МАН-д Газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2018 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байна. Улсад 19 жил ажилласан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан