Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Л.Цэдэвсүрэн:Халдваргүйжүүлэлт хийх зардлыг төрөөс шийдвэрлэхээр ажиллаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбооны төлөөллийг урьж уулзлаа.

 БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Боловсролын үйлчилгээг иргэнд хүргэх зорилго бүхий төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт тодорхой дэмжлэгийг төрөөс үзүүлнэ. Тухайлбал, хүүхдийн эрүүл ахуйг хангах, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийн байранд гурваас доошгүй удаагийн халдваргүйжүүлэлт хийх зардлыг төрөөс шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жил цар тахлын нөхцөл, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлэх гэж байна, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эцэг, эхчүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр нийгмийн энэ сорилтыг хамтдаа даван туулах ёстойг онцлов.

Төрөөс хувийн сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын төлбөр тогтооход шууд оролцох эрх зүйн боломжгүй ч эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр, харилцан тохиролцож гэрээ байгуулан уян хатан шийдвэрлэхийг зөвлөлөө.

Холбоодын төлөөлөл төрийн сургуулиудтай хамтран, харилцан туршлага судлах, багш чадваржуулах, захирал, менежерүүдийн манлайллын сургалтуудыг шинэлэг хэлбэрээр хамтран зохион байгуулах, яамны зүгээс шийдвэр гаргахдаа төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн саналыг харгалзан үзэж, бодлогоор дэмжиж ажиллахыг салбарын сайдаас хүслээ.

Сайдын үүрэгт ажлаа аваад удаагүй ч чанарт суурилсан шинэчлэлийг хэрэгжүүлэх, багшаа хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах ажлыг эхлүүлж, хичээлийн гурван улиралтай болгож байгаад баяртай байгаагаа холбоодын зүгээс илэрхийлж, амжилт хүсэв.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан