Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
САЛБАРЫН УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнгтэй уулзлаа.

Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, технологийн дэд комиссын гуравдугаар хуралдаан 2016 онд Ханой хотод амжилттай болсныг дурдаад ээлжит хурлыг дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлыг намжсан тохиолдолд Монгол Улсад зохион байгуулахад бэлэн байгааг илэрхийлэв. Хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, судалгааны хамтарсан төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийн дагуу Вьетнам Улсын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас 15 оюутныг тасралтгүй сургах ажлыг амжилттай зохион байгуулж буйд сайд Л.Цэдэвсүрэн элчин сайдад талархал илэрхийлээд энэ онд дуусах уг гэрээ хэлэлцээрийг дахин шинэчлэн байгуулах санал тавилаа.

Монгол Улс сурлагын чанарыг үнэлэх олон улсын үнэлгээ буюу PISA-д орохоор ажиллаж байгааг дурдаад 2015 онд энэхүү судалгаанд Вьетнам Улс маш амжилттай оролцсныг онцлон тэмдэглэж, хамтран ажиллах хүсэлтэй байгааг мөн дурдав.

Элчин сайд Доан Тхи Хыөнг боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хамтарсан судалгааны ажлын санхүүжилтийг шийдвэрлэх, Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг дэмжих, багш, оюутан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилаа. Талууд харилцан хамтран ажиллаж, гэрээ, хэлэлцээрийг үр дүнд хүргэхийг зорьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан