Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Хичээл эхлүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өглөө

Боловсрол, шинжлэх ухааны яам “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал”  сэдэвт сургалт семинарыг эхлүүллээ. Аймаг нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйтгэл хийх, энэ чиглэлээр гарсан Улсын онцгой комисс, Засгийн газар, холбогдох Сайд нарын хамтран баталсан тушаал, шийдвэр, дүрэм журмыг танилцуулах, орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл ажлын зохион байгуулалтыг хангах талаар зөвлөмж, чиглэл өглөө.

Сургалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсролын салбарт баримтлах бодлогын талаар танилцуулж, сургалт семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран оролцож, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах асуудал, “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөмж өглөө. Сургалтын хоёр дахь өдөр хичээлийн хуваарь, анги зохион байгуулалт зэрэг төлөвлөлт зохион байгуулалттай холбоотой арга зүйн зөвлөмжийг Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжилтнүүд өгч, хамтарсан дадлага хийж харилцан санал солилцох юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан