Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГӨВ

Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, 2020-2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан зөвлөмж, чиглэл өглөө.

Уулзалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 дугаар сарын 06- ны өдрийн “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 тоот тушаалын хэрэгжилтийг ханган, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжих, сурах, эрүүл аюулгүй амьдрах эрсдэлээс хамгаалах нөхцөлийг дэмжсэн арга хэмжээг авч ажиллахыг зөвлөлөө.

Хүүхэд нэг бүрийн бодит байдлын судалгаа, хэрэгцээнд үндэслэн ганцаарчлан ажиллах шаардлагатай хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр хуваарь гарган ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу үр дүнтэй ажиллах талаар чиглэл өгч харилцан санал солилцлоо.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан