Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
“1000 ИНЖЕНЕР” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид эх орондоо ирж хос дипломоо гардлаа

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад амжилттай суралцсан анхны 51 төгсөгч Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас дипломоо гардан авлаа.

Инженер технологийн чиглэлээр өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт элссэн оюутнууд 2,5 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дараагийн 2 жилд нь Япон Улсын Консорциумын 10 их сургуульд шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер гэсэн 3 мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой.

“1000 инженер” төсөл Бакалаврын хамтарсан хөтөлбөртөө нийт 320 оюутныг суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 172 оюутан суралцаад байна.

Диплом гардуулах ёслолын арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн оролцож төгсөгчдөд баяр хүргэлээ. Улс эх орныхоо хөгжилд нэн шаардлагатай инженер технологийн мэргэжлийг эзэмшсэн төгсөгчдөөрөө бахархаж байна. Тэр дундаа Технологиор дэлхийд тэргүүлэгч Япон улсад давхар суралцаж хос хөтөлбөрийн бакалаврын дипломтой болно гэдэг Монгол Улсын дээд боловсролын салбарт түүхийн нэгэн шинэ хуудас нээж буй хэрэг юм. Хос хөтөлбөрийн анхдагч нь болж олон мянган залуус дүү нараа түүчээлэн амжилттай суралцсанд баяр хүргээд амжилт хүсье гэлээ.

1 Сэтгэгдэл
Гараа сайн байвал бариа сайн гэдэг.Хамгийн гол нь энэ бэлтгэгдсэн мэргэжилтнүүдээ охидыг нь лангуунд,хөвгүүдийг нь таксинд гандаачихалгүй шиг ажлын байранд мэргэжлийн ажлыг нь хийлгэж дадлагажуулан улс орноо хөгжүүлээсэй.Инженерүүд эх орноо сэргэн мандуулна шүү.
Хамгийн их уншсан