Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ЦАХИМ НОМ УНШИГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮРЭН ХАНГАГДЛАА

Харааны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших орчин нөхцөлийг сайжруулах, энгийн хүний адил мэдлэг боловсрол авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Боловсрол шинжлэх ухааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Жайка ОУБ-н санхүүжилтээр ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн сурагчид цахим ном уншигч \DAISY-E-PUB\ төхөөрөмжөөр бүрэн хангагдлаа.

Тус сургуульд суралцаж буй харааны бэрхшээлтэй сурагчдад брайл сурах бичиг болон брайлаар хэвлэсэн сургалтын нэмэлт материалыг багш нар өөрсдөө бэлтгэн хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо багш сурагч аль аль нь цахим уншигч төхөөрөмжийг ашиглан богино хугацаанд хүссэн мэдээллээ авах, багш сурагчдад даалгавар өгөхөд илүү хялбар болж байгаа юм.

Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхдийг хамруулан сургалтын үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн 19 бүлэгт харааны бэрхшээлтэй нийт 121 сурагч суралцаж байна. Тус сургуулийн сурагч болон багш нарт зориулсан 160 ширхэг цахим уншигч төхөөрөмжийг өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг, Жайка Олон Улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар тус сургуулийн удирдлага, багш нарт гардууллаа.

2 Сэтгэгдэл
daisy ном уншигч
ямар үнэтэй байдаг бол
Хамгийн их уншсан