Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Мандах их сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутныг элсүүлэх, сургах  хүсэлтийг хүлээн авчээ

Мандах их сургуулиас хөгжлийн бэрхшээлтэй оюутныг элсүүлэх, сургах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, ХБИ-ийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэг болон холбогдох мэргэжилтнүүд тус сургуулийн үйл ажиллагаа болон дэд бүтцийн хүртээмжтэй танилцлаа.

Мандах их сургууль нь 1992 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Мэдээллийн технологийн сургууль болон Дархан-Уул аймагт салбар сургуультай. 2018 онд олон улсын барилга байгууламжийн стандартыг хангасан хичээлийн байрыг шинээр ашиглалтад оруулжээ. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй залуусын суралцах хүсэл эрмэлзэл дэд бүтцийн хүртээмжгүйн улмаас хязгаарлагдаж байгааг анхааралдаа авч, энэ асуудлыг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, тулгуур эрхтний бэрхшээлтэй, хөдөлгөөний бэрхшээлтэй суралцагчдад хүртээмжийг хангасан налуу зам, шатны бариул, давхар бүрд зориулалтын ариун цэврийн өрөөг бүрэн тохижуулжээ. Тус их сургуулийн захирал Г.Нанжид дэд бүтцийн хүртээмжийг хангасан тул 1-2 дугаар дамжааны оюутнууд шилжин ирж суралцах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Мандах их сургууль нь 2018 онд бакалаврын болон магистрын хөтөлбөрүүдээ үндэсний болон олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болсон байна. Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй жишиг сургууль болгоход хамтран ажиллахаар боллоо.

 

 

1 Сэтгэгдэл
Good very good
Хамгийн их уншсан