Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ оны 12-р сарын 11-13-нд болох байсан "Токиогийн их дуулга" тэмцээнийг цуцалжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны сүүлээр зохион байгуулах тэмцээнүүдийн хуваарийг гаргасан. Хуваарьт энэ оны арванхоёрдугаар сарын 11-13-нд IJF-н цуврал тэмцээн болох "Токиогийн их дуулга" зохион байгуулагдана гэж товлогдсон байсан ч тус тэмцээн цуцлагджээ.

Японы өдөр тутмын "Асахи" сонинд өгүүлснээр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ тэргүүн Мариус Визер, Японы Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, Бүх Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита цахим уулзалт хийснийхээ дараа Их дуулгыг цуцлах шийдвэр гаргасан байна.

Дэлхийн дахинд сүүлийн үед дахин идэвхижсэн цар тахлын энэ үед Их дуулга тэмцээн зохион байгуулах нь эрсдэлтэй, ирэх жилийн олимпын наадамд ч нөлөөлөх магадлалтай хэмээн талууд үзсэн байна.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан