БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
АНУ-ын Ерөнхийлөгчийг хөнөөгөөд төрийн эргэлт хийхээр төлөвлөжээ
Америкийн цэргийн дөрвөн албан хаагч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насыг хөнөөгөөд цэргийн эргэлт хийхэд бэлтгэж байсан нь илэрчээ. Жоржия муж улсын Форт-Стюарт дахь мотобуудлагын гуравдугаар дивизийн баг командын бүрэлдэхүүний дайчдын бэлтгэсэн зэвсэг, галт хэрэгслийн агуулахыг ч илрүүлснээ тус мужийн прокурорын газрын төлөөлөгч Исабель Поли мэдэгдсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад тэр дайчид засгийн газрын эсрэг “Хэзээд бэлэн, хэзээ ч үхэшгүй” гэдэг бүлэглэлд нэгдэн оржээ. Бүлэглэлийн тэргүүн байлдагч Айзек Агиги халагдсан цэрэг 19 настай Майкл Роркийг нууц хадгалж чадаагүйнх нь төлөө алахыг хамтрагчиддаа даалгаж байжээ.

Энэ бүлэглэлийн гишүүдийн тоо хэд болохыг прокурор тодорхой мэдээлээгүй байна. Харин энд цэргийн албан хаагчдаас гадна халагдсан дайчид ч бас байгаа гэжээ.
Америкийн цэргийн дөрвөн албан хаагч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насыг хөнөөгөөд цэргийн эргэлт хийхэд бэлтгэж байсан нь илэрчээ. Жоржия муж улсын Форт-Стюарт дахь мотобуудлагын гуравдугаар дивизийн баг командын бүрэлдэхүүний дайчдын бэлтгэсэн зэвсэг, галт хэрэгслийн агуулахыг ч илрүүлснээ тус мужийн прокурорын газрын төлөөлөгч Исабель Поли мэдэгдсэн байна. Мөрдөн байцаалтын явцад тэр дайчид засгийн газрын эсрэг “Хэзээд бэлэн, хэзээ ч үхэшгүй” гэдэг бүлэглэлд нэгдэн оржээ. Бүлэглэлийн тэргүүн байлдагч Айзек Агиги халагдсан цэрэг 19 настай Майкл Роркийг нууц хадгалж чадаагүйнх нь төлөө алахыг хамтрагчиддаа даалгаж байжээ.

Төрийн эргэлт хийхээр санаархагчид
Энэ бүлэглэл Форт –Стюартын зэвсгийн агуулахыг эзэлж аваад Вашингтон дахь дотоодыг хамгаалахын удирдлагын байр болон усан хангамжийн төвийг дэлбэлэхээр төлөвлөж байж. Үүний дараагаар тэд Ерөнхийлөгч Барак Обамагийн амийг хөнөөж төрийн эргэлт хийх гэж байсан байна. Агиги болон түүний хамсаатнууд “Цагаан ордон харь гаралтай хар арьст Ерөнхийлөгчийн байх газар биш” гэж үзэж байгаагаа мэдүүлжээ. Энэ бүлэглэлийн гишүүдийн тоо хэд болохыг прокурор тодорхой мэдээлээгүй байна. Харин энд цэргийн албан хаагчдаас гадна халагдсан дайчид ч бас байгаа гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























