БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Оросын далайчдыг олзолжээ
Грекийн нефть тээвэрлэгч “Energy Centurion” хөлгийг Гвинейн буланд Того улсын эргээс холгүй зорчиж явахад нь үл мэдэгдэх гэмт этгээдүүд халдаж хөлгийн багт явсан Оросын 24 далайчныг баривчилж одсон байна. Дээрэмчид халдах үеэр багийнхан ослын дуудлага өгч амжжээ. Энэ үеэр Того улсын эргийн хамгаалалтынхан тэр орчимд явсан ч хөлгийнхөнд тусламж үзүүлж амжаагүй байна. Тогогийн нийслэл Ломед далайн дээрэмтэй тэмцэх олон улсын бага хурал болж байх үеэр гэгээн цагаан өдөр энэ хэрэг гарчээ. Гвинейн буланд гадаадын хөлгийг дээрэмдэх хэрэг анх удаа ч гарч байгаа юм биш. Энэ сарын эхээр дээрэмчид нефть тээврийн хөлөг барьцаалж, нефтийг нь буулгаж аваад хөлгийг нь буцаан өгч байсан юм. Африкийн баруун Нигер, хөрш Того, Бениний эрэг орчим нь Сомалийн зүүн эрэгтэй адил дээрэмчдийн үүрлэдэг аюултай бүс болоод байгаа юм.
Грекийн нефть тээвэрлэгч “Energy Centurion” хөлгийг Гвинейн буланд Того улсын эргээс холгүй зорчиж явахад нь үл мэдэгдэх гэмт этгээдүүд халдаж хөлгийн багт явсан Оросын 24 далайчныг баривчилж одсон байна. Дээрэмчид халдах үеэр багийнхан ослын дуудлага өгч амжжээ. Энэ үеэр Того улсын эргийн хамгаалалтынхан тэр орчимд явсан ч хөлгийнхөнд тусламж үзүүлж амжаагүй байна. Тогогийн нийслэл Ломед далайн дээрэмтэй тэмцэх олон улсын бага хурал болж байх үеэр гэгээн цагаан өдөр энэ хэрэг гарчээ. Гвинейн буланд гадаадын хөлгийг дээрэмдэх хэрэг анх удаа ч гарч байгаа юм биш. Энэ сарын эхээр дээрэмчид нефть тээврийн хөлөг барьцаалж, нефтийг нь буулгаж аваад хөлгийг нь буцаан өгч байсан юм. Африкийн баруун Нигер, хөрш Того, Бениний эрэг орчим нь Сомалийн зүүн эрэгтэй адил дээрэмчдийн үүрлэдэг аюултай бүс болоод байгаа юм. Ц.Хас
0 Сэтгэгдэл
























