БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Ерөнхийлөгчид нэр дэвшигч бүтэн биендээ шивээстэй
БНЧехУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч зураач, хөгжмийн зохиолч, Хөгжмийн урлагийн академийн профессор Владимир Франц хөлөөсөө толгойгоо хүртэл бүх бие, бүр нүүрэндээ ч гэсэн бүтэн шивээс хийснээрээ алдартай гэнэ. Түүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн санаачлагч хэсгийнхэн хэрэв тэр ялаад Чехийн ерөнхийлөгч болбол түүнийг дэлхий дахин мэдэх болно гэнэ. Тэд “Хамгийн эхлээд л тэр Путинтэй, Обама, Меркельтэй зургаа татуулна” гэж санаачлагчдын хэсгийн гишүүн продюссер Петр Вахлер үзэж байна.
Чехийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийг нь дэмжиж байгаа 50 мянган хүний гарын үсэг цуглуулах хуультай юм байна. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа 12 хүнээс Милош Земан, Ян Фишер гэсэн хоёр хүн л энэ болзлыг хангажээ.
Владимир Францын хувьд энэ содон төрх нь хүний анхаарлыг татаж дэмжлэг хүлээнэ гэж найдаж байгаа аж.
БНЧехУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч зураач, хөгжмийн зохиолч, Хөгжмийн урлагийн академийн профессор Владимир Франц хөлөөсөө толгойгоо хүртэл бүх бие, бүр нүүрэндээ ч гэсэн бүтэн шивээс хийснээрээ алдартай гэнэ. Түүнийг сонгуульд нэр дэвшүүлсэн санаачлагч хэсгийнхэн хэрэв тэр ялаад Чехийн ерөнхийлөгч болбол түүнийг дэлхий дахин мэдэх болно гэнэ. Тэд “Хамгийн эхлээд л тэр Путинтэй, Обама, Меркельтэй зургаа татуулна” гэж санаачлагчдын хэсгийн гишүүн продюссер Петр Вахлер үзэж байна. Чехийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийг нь дэмжиж байгаа 50 мянган хүний гарын үсэг цуглуулах хуультай юм байна. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа 12 хүнээс Милош Земан, Ян Фишер гэсэн хоёр хүн л энэ болзлыг хангажээ.
Владимир Францын хувьд энэ содон төрх нь хүний анхаарлыг татаж дэмжлэг хүлээнэ гэж найдаж байгаа аж.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























