БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Аэрофлот “цөмийн” зэвсгээр белгичүүдийг айлгаж дуулиан тарилаа
Оросын агаарын тээврийн “Аэрофлот” компани Брюссель-Москвагийн нислэгээ сурталчилж “Оростой танилц” гэсэн плакат хэвлүүлэн Белгийн нийслэлийн олны хөлийн газар, метроны хананд олноор нь байрлуулжээ. Москвагийн Кремлийг агаараас авсан энэ зураг дээр Москва голын эрэг дагуух замаар цэргийн техникүүд, тэр дундаа байлдааны цэнэгт хошуутай тив хоорондын балластик пуужин явж байгаа нь тод харагдсан нь белгичүүдийг айлгахад хүрсэн байна. Зургийг жил бүр болдог тавдугаар сарын 9-ний парадын үеэр авсан бололтой. Белгичүүд үүнд дургүйцэж зурагт хуудсуудаа авахыг шаардсан байна. Метрогоор зорчигчдын нэг 31 настай Реми Мертенс гэдэг залуу сонинд сэтгэгдлээ бичихдээ “Үүнийг зүгээр өнгөрүүлж болохгүй. Энэ пуужингууд маш тод харагдаж байна. Тэгэхээр энэ бол алдаа биш. Метрогоор зорчиж байгаа хүн бүр л үүнийг харж байгаа шүү дээ” гэсэн байна.

0 Сэтгэгдэл