Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Мэргэжлийн багшлах эрхтэй боловсон хүчнээр бүрэн хангагдаагүй сургуулиуд байна

Чингэлтэй дүүрэгт сургалтын үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, их дээд сургууль нийт 22 байгууллага төлөвлөгөөт шалгалтад хамрагдлаа. Шалгалтаар ерөнхий боловсролын сургуулийн хувьд хичээлийн кабинетгүй, сурагчид хамтран ажиллаж туршилт, ажиглалт хийх, мэдлэг бүтээх орчин бүрдээгүй, мэргэжлийн багшлах эрхтэй боловсон хүчнээр бүрэн хангагдаагүй, хүүхдийг ялгаварлан гадуурхагдахаас хамгаалах орчин бүрдүүлж, хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх тодорхой, үр дүнтэй ажил зохион байгуулаагүй нийтлэг зөрчил илэрч байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд гадна тоглоомын болон биеийн тамирын талбайгүй, бүлгийн өрөөний хана хэт эрээн, ариун цэврийн өрөөний шаардлага хангахгүй, бүлэг бүрд хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлэх зорилгоор шаардлага хангасан номын төвгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, галын аюулаас хамгаалах анхан шатны багаж хэрэгсэлгүй зөрчилд ”Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллалаа. Шалгалт үргэлжилж байна.

 

 

1 Сэтгэгдэл
Chingeltei duureg odoo urgeljluled ene surgalt ywulj bui surgaltiin towuuded bas shalgalt hiih heregtei. Mergejliin bus bagshtai, surgalt ywulah orchin muutai geed dogoldoltoi gazruud baina
Хамгийн их уншсан