БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Дэлхийн хамгийн үнэтэй гэрэл зураг
Энэ зураг 4,3 сая ам.долларын үнэ хүрсэн гэвэл та итгэх үү. Тэгвэл Рейн мөрний энэхүү зургийг дахин давтагдашгүй хэмээн үзсэн нэгэн эрхэм Кристигийн дуудлага худалдаагаар ийм хэмжээний мөнгө хаяж, уг гэрэл зургийг хувийн цуглуулгадаа багтаажээ. Нэрээ нууцалсан худалдан авагч энэ зурагны төлөө 4 сая 338 мянган 500 ам.доллар төлөхөөр болсон байна. Үүгээр “Рейн II” хэмээх энэ зураг дэлхийн хамгийн үнэтэй гэрэл зураг боллоо. Зургийг 1999 онд Германы зурагчин Андрейс Гурски авсан юм байна. Тэрээр өнгөөр баялаг гэрэл зураг авдгаараа алдартай нэгэн аж. 81:140 инчийн хэмжээтэй хэвлэсэн уг зургийг ийм өндөр үнэ хүрнэ гэж дуудлага худалдаа зохион байгуулагчид ч, оролцсон хүмүүс ч өөрсдөө таамаглаагүй гэнэ. Гэхдээ худалдаанд оролцогчид таван минутын турш зургийг тасралтгүй харж ажигласны дараа гайхамшгийг нь олж мэдрээд, үнэ хаялцуулж эхэлсэн гэнэ.
Үүнээс өмнө Синди Шерман хэмээх зурагчны “Нэргүй #9” зураг 3.89 сая ам.доларын үнэ хүрч, рекорд тогтоож байсан юм.
Энэ зураг 4,3 сая ам.долларын үнэ хүрсэн гэвэл та итгэх үү. Тэгвэл Рейн мөрний энэхүү зургийг дахин давтагдашгүй хэмээн үзсэн нэгэн эрхэм Кристигийн дуудлага худалдаагаар ийм хэмжээний мөнгө хаяж, уг гэрэл зургийг хувийн цуглуулгадаа багтаажээ. Нэрээ нууцалсан худалдан авагч энэ зурагны төлөө 4 сая 338 мянган 500 ам.доллар төлөхөөр болсон байна. Үүгээр “Рейн II” хэмээх энэ зураг дэлхийн хамгийн үнэтэй гэрэл зураг боллоо. Зургийг 1999 онд Германы зурагчин Андрейс Гурски авсан юм байна. Тэрээр өнгөөр баялаг гэрэл зураг авдгаараа алдартай нэгэн аж. 81:140 инчийн хэмжээтэй хэвлэсэн уг зургийг ийм өндөр үнэ хүрнэ гэж дуудлага худалдаа зохион байгуулагчид ч, оролцсон хүмүүс ч өөрсдөө таамаглаагүй гэнэ. Гэхдээ худалдаанд оролцогчид таван минутын турш зургийг тасралтгүй харж ажигласны дараа гайхамшгийг нь олж мэдрээд, үнэ хаялцуулж эхэлсэн гэнэ. Үүнээс өмнө Синди Шерман хэмээх зурагчны “Нэргүй #9” зураг 3.89 сая ам.доларын үнэ хүрч, рекорд тогтоож байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























