Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Сурагчдад үйлчлэх автобусын эхний тавыг сургуулиудад хуваарилна

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хотын захын хорооллын сурагчдыг тээвэрлэх сургуулийн автобусыг өнгөрсөн хичээлийн жилээс явуулж эхэлсэн. Энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх 200 шинэ автобус явуулах бөгөөд эхний таван автобусыг захын хорооллын сургуулиудад өнөөдөр хүлээлгэн өгнө.

Улаанбаатар хотод улсын 224 дунд сургууль бий. Эдгээр сургууль руу дунджаар 30 мянган сурагч нийтийн тээвэр болон автобусаар сургууль руугаа явдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс эхний ээлжинд холоос явдаг 15 мянган сурагчийг дээрх 200 шинэ автобусаар тээвэрлэх боломжтой гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас 2018 онд хийсэн байна.
Энэ нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хүүхэд тээвэрлэх олон улсын евро-5 стандарт хангасан дизель хөдөлгүүрт автобус. Сургуулийн автобус явуулснаар Улаанбаатар хотын замын түгжрэл буурна. Сурагчийн автобусыг хүүхдийн зуслан, төрөл бүрийн аяллын зориулалтаар хүүхэд тээвэрлэхэд давхар ашиглах юм” гэж Улаанбаатар хотын Хөгжлийн корпорациас  мэдээлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан