Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Нийслэлийн цэцэрлэгүүдэд ХАБЭА-н сургалтыг зохион байгуулж байна

Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дэргэдэх СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос аравдугаар сард дүүргүүдийн цэцэрлэгүүдийн ХАБЭА-н ажилтнуудад зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт нэг өдрийг сургалтыг зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн ажилчдад энэхүү сургалтыг зохион байгуулсан бол өнөөдөр /2020.10.13/ Баянгол дүүргийн цэцэрлэгүүдийн эмч нар болох 40 гаруй ажилтан энэхүү сургалтад хамрагдлаа. Сургалтаар МҮЭ-ийн холбооны ЕНД Г.Адъяа “ХАБЭА-н ерөнхий ойлголт, ХАБЭА-н тухай хууль”, СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг “Хөдөлмөрийн тухай хууль, түүний хэрэгжилт, анхаарах гол асуудал”, ХССТ-ийн захирал М.Ганаа “Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, түүнийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа”, БАЗ Б.Насанжаргал “Ажлын байранд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс болон ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвээр хичээл заав. Энэхүү сургалтыг тус нэгдсэн хорооноос удахгүй Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд зохион байгуулах аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан