Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ШУТИС-Д 4,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Боловсрол, шинжлэх ухааны яамны “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ШУТИС-д өнөөдөр албан ёсоор, бүртгүүлэн хүлээлгэн өгч, зарим тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүллээ.

Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулан туршилт судалгааг олон улсын түвшинд хийх, багш, судлаачдын сургалт, судалгааны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төслийн зүгээс үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэрэгцээ шаардлагад үндэслэн салбар 4 сургуулийн 15 лабораторид нийт 4,1 сая ам.долларын (11,2 тэрбум төгрөг) өртөг бүхий 107 нэр төрлийн 1434 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2019 онд багтаан нийлүүлсэн юм.

ШУТИС-д өнөөдөр хүлээлгэн өгч байгаа болон цаашид төслийн хүрээнд нийлүүлэгдэх сургалт, судалгааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг, чадвар, туршлагатай техник технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсдаа бэлтгэхэд бодит хувь нэмэр болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан