Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн спортын наадам болж байна

Өнөөдөр Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “Спортын их наадам” Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Тус спортын наадамд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцож, нийт баг тамирчдад амжилт хүслээ. Мөн тэрбээр прокурорын байгууллагад амжилттай ажиллаж, спорт олимпизмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах эрхэмүүдийг МҮОХ одон медалиар шагналаа. Үүнд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхбатыг "Алтан очир" одон, Тээврийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэн, Улсын Ерөнхий Прокурорын газрын ахлах прокурор Л.Бадралт нарыг "Олимпийн алдар" одонгоор шагналаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Мөнхжаргал, Багануур дүүргийн Прокурорын газрын бичээч Л.Ганчимэг нарыг МҮОХ-ны алтан медалиар тус тус шагнасан байна.

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “Спортын их наадам”-д Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд найман бүсэд хуваагдан спортын долоон төрөлд аваргаа тодруулах юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан