Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ганбаяр:БАГШ НАРЫГ 8 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ОЙРЫН ХУГАЦААНД КОМПЬЮТЕРТЭЙ БОЛГОНО

БШУЯ-ны  Дэд сайд Г.Ганбаяр: Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байна. 12.24-нд нэгдүгээр улирал амарна. Энэ хичээлийн жил 3 улирлаар зохион байгуулагдаж байгаа ба ханиад томуутай холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн байгаа.

Манай салбар дээр цахим шилжилт нэлээн идэвхтэй бэлтгэгдэж байна. esis.edu.mn сайтыг шинээр нэвтрүүлж байгаа ба  үүнд багш, эцэг эхэд хамааралтай дата мэдээлэл, цахим контент, статистик мэдээ, СӨБ, ЕБС, Дээд боловсролын системийг нэгтгэлээ. 

Боловсролын апп, сайт нь үнэ төлбөргүй, хандахад дата унахгүй давуу талтай. 

Энэ нь дараах давуу талыг бий болгож байна. 

  • Хаана ямар сургууль, цэцэрлэг баригдаж байгаа, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг харах
  • Боловсролын бүх төрлийн лавлагаа, гэрчилгээг цахимаар харах боломжтой. Өөрөөр хэлбэл ажил олгогч тухайн горилогчийн гэрчилгээг шууд харж болно.
  • Сурагчийн ирц, даалгавар, хичээлийн хуваарь, хичээл зааж байгаа багш нар, сурах бичгийн мэдээлэл зэргийг авах боломжтой. 
  • Багш нар цаасан биш цахим журнал хөтөлж бичиг цаасны ажлыг нь хөнгөвчилнө.

Багш нарыг компьютертэй болгоход 8 орчим тэрбум төгрөг зарцуулах ба төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Хамгийн гол зорилго нь сурагч хүүхэд цаг хугацаа орон зайг үл хамааран боловролыг тэгш хүртэх боломжийг бий болгож байгаа юм. Мөн гадаадад суралцах хүсэлтэй оюутан залуус уг сайтаас мэдээлэл авах боломжтой. 

Гадаадад байгаа монгол хүүхдүүд, малчны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна. 

Оффлайн буюу интернетгүй орчинд ажиллуулах боломжтой байх даалгаврыг хатмран ажиллаж байгаа нийт IT компанид өгсөн. Боловсролын апп, сайт нь үнэ төлбөргүй, хандахад дата унахгүй давуу талтай. 


 


 

21 Сэтгэгдэл
ЭНЭ ШАХААГАА БОЛОХ ХЭРЭГТЭЙ.ХЭН НЬ МӨНГӨ УГААГААД БАЙГААГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ. БАГШ НАР ЦАЛИН АВЧ Л БАЙГАА ЮМ БОЛ АЖЛЫНХАА БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ӨӨРСДӨӨ АВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
Өмнө нь сургуулийн багш нарт өгсөн юм бна лээ одоо цэцэрлэгийн багш нарт өгмөөр бна гайгүй хурдтай чанар сайтайг нь өгөөрэй...
Хувийн хэвшлээсээ авах хэрэгтэй.
har ajilchdaas dor setgehuitei heden huuhduud tamlasan mal bagsh naraa chanarjuulj shigshmeer bna. Naad notebookiig chin hereglej chaddag amitad tsuuhun shuu
tsetserlegiin bagsh komputer avch bgaagyi hamgiin turuund hamruulj ogohiig husch bna tsahim orchind ajillah hundreltei bgaa shuu
tsetse
аргагүй л зүүний коммунист бодлого явуулах юм даа. Гантөмөр сайд нөтбүүк өгчихсөн. Авч яваад хэрэглээд болоод байдаг юм. Суурин компьютер өгөх гэж байгаа бол эхлээд хүн бүрт ширээ бүхий өрөөтэй, хангалттай хурдтай хүрэлцээтэй интернэттэй болгох ажил байна.
Tsahim jargal bichig tsaasni ajil hungulnu gej yu bhavdee busad bichiget tsaastai holbootoi daramtaa bagasgamaar ym
Hurd saitai computertei baimaar bn
Бичиг цаасны ажил багасаагүй шүү
Tsahim jargal bichig tsaasni ajil hungulnu gej yu bhavdee busad bichiget tsaastai holbootoi daramtaa bagasgamaar ym
Хурдтай гайгүй компьютер өгөөсэй өгсөн нэр зүүсэн шахааны юм өгөөд байвал хэцүү л юм байна эдэлгээ даахгүй
Цахим журналтай боллоо гээд бичиг цаасны ажил огт багасаагүй шүү. Цаасан дээрхийг цахимд буулгаж бна
Ogt internet oroigui surguulu bn huduu.hend haan handaj asuudlaa tavih ve ded saidaa.
цэцэрлэгийн багш нарт егмеер байнпп
Бараг л эхнээсээ эвдэрсэн байдалтай бна
өгвөл хурдан өгөөсэй хэтцүү байна
Хувийн хэвшлийн багш нарт ч бас өгмөөр л байна шүү
Хувийн хэвшлээсээ авах хэрэгтэй.
цэцэрлэгийн багш нарт хүн тус бүрт нь өгмөөр байна
цэцэрлэгийн багш нарт егмеер байнпп
Өмнө комьютер өгөхдөө цэцэрлэгийн багш нарыг орхисон.Одоо хамгийн түрүүнд цэцэрлэгийн багш нартаа өгөөрэй гэж хүсье.
Багш нарыг компьютертэй болгохдоо хувийн сургуульд ажиллаж байгаа биднийг орхихгүй байхыг хүсье. Бид адилхан л түмний хүүхдийг сургаж байгаа. Хоцормооргүй байнаа.
Цэцэрлэгийн багш нартаа бүгдэд нь өгч болохгүй юу 7 багшийн дунд хоёр
tsetse
Хамгийн их уншсан