Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 МҮОХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж, олон чухал тогтоолыг баталлаа.

Үүнд:

1. МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлаж, дүрмийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах ба түүний ажиллах журмыг батлах тухай

2. 2020-2021 онд зохион байгуулагдах олон улсын спортын наадмуудад оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч нарыг томилох тухай

3. МҮОХ-ны элч, төлөөлөгчдийг томилох тухай хэлэлцэж баталлаа.

Мөн энэхүү хурлаар Олимпийн зөвлөл болон Олимпийн танхимын үйл ажиллагааны тухай болон МҮОХ-ны гишүүн холбоодын үйл ажиллагааны тухай мэдээлэлийг нийт гишүүдэд өгч, олимпийн зөвлөл, танхимын үйл ажиллагааны үлгэрчилсэн загвар, заавар, дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолыг баталлаа. Түүнчлэн "Бөртэ чоно -2020" ёслолын арга хэмжээг зохион байгуулах, МҮОХ-ны дээд шагнал "Алтан Од" одонгоор шагнах тухай тогтоолыг баталлаа. Мөн "Спорт-Олимпизмийн шинэ эрин" төсөл хөтөлбөрийн танилцуулгыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр танилцуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2021.01.21