Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
“ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аян Архангай аймгийн ерөнхий боловсролын 33 сургууль, 32 цэцэрлэгт хэрэгжиж байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүр өөр өөрийн онцлогт тохирсон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа байгаа бөгөөд хүүхэд багачууд төрийн дууллын үгийг үнэн зөв, алдаа мадаггүй цээжилж, утга агуулгыг нь ойлгон, зүрх сэтгэлээсээ хүндэтгэн дуулж сургахад багш, удирдлагууд анхаарч байна.

Аяны хүрээнд нийт цэцэрлэг, сургуулиуд төрийн дууллын үгийг байгууллагын хүндэтгэлийн хэсэгт хүндэтгэн залсан байна.

Эрдэнэбулган сумын 6, 13 дугаар цэцэрлэг өглөө бүр хичээл эхлэхэд төрийн дууллаа тогтмол дуулж хэвшүүлсэн бол Хайрхан сумын сургуулийн “Уран бичигтэн” дугуйлангийн сурагчид, Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн калиграфын дугуйлангийн сурагчид төрийн дууллын үгийг монгол уран бичгээр бичиж сурлаа.

Цаашид сурагчдын бүтээл, цэцэрлэг, сургуулиудад зохион байгуулагдсан шинэлэг ажил, сайн туршлагаар үзэсгэлэн гаргах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан