Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН “ЗАМЧИН” БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООГ БАЙГУУЛЛАА

 “Зам, тээврийн салбарын спортын аварга шалгаруулах таван төрөлт тэмцээн-2020”-ийг албан ёсоор нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үг хэллээ. Энэ үеэр тэрээр Зам, тээврийн салбарын “Замчин” биеийн тамир, спортын хороог албан ёсоор байгуулсан талаар онцлон дурдлаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын нэг дэх заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлийг үндэслэн Зам, тээврийн салбарын “Замчин” биеийн тамир, спортын хороог Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар байгуулсан байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 9 агентлагийн Гүйцэтгэх удирдлагуудаас гишүүдийг бүрдүүлж, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан уг хороо нь тус салбарын ажилтан албан хаагчдын биеийн тамир спортын амжилтыг ахиулан, дэмжлэг үзүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Тус “Замчин” биеийн тамир, спортын хороонд  Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 9 агентлагийн Олон улсад болон улсын хэмжээний цол зэрэгтэй тамирчдыг албан ёсоор элсүүлсэн байна.

1 Сэтгэгдэл
ЯАСАН сайхан мэдээ вэ бага залуу нас минь дурсагдаж байна 1960 аад онд Замчин нийгэмлэг байгуулагдаж манай сургууль харъяалагддаг байлаа.Дарга нь Нямсүрэн гэж намдуухан зөөлөн дуутай хүн байлаа.Өвлийн спортоор цанаар гулгаж нийгэмлэгээ төлөөлж оролцоно .биеийн тамир спортыг бүх нийтийн болгох хөдөлгөөн өрнүүлж өглөө хичээлдээ явахын өмнө гудамжныхаа хүн ардад өглөөний дасгал хийлгэдэг байлаа Хонх дуугаргаад л айл айлаас гарч ирээд дасгалаа хийдэг дуулгавартай байждээ.Бүх ард түмний 2 р спартикаадад бид чөлөөт бөхийн анхны дасгалжуулагч Цэрэндагва багшийн баг хамт олонтой хамт оролцож байлаа.
Хамгийн их уншсан