Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэнэ

Өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна. Монгол Улсын хувьд шинжлэх ухааны ажилтны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо  хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг.

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь жил бүрийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил “Гамшгаас хамгаалах бодлогын хөгжил, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 11 дүгээр сарын 12-нд НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд зохион байгуулах гэж байна.

Эрдэм шинжилгээний бага хурал “Гамшгаас хамгаалах бодлогын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”, “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ”, “Гамшгийн үед нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах төрийн бодлого, эрхзүйн зохицуулалтын өнөөгийн байдал”, “Монгол Улсын гамшгаас хамгаалах стратегийн шинэчлэл”, “Гамшгаас хамгаалах бодлогод батлан хамгаалах салбарын оролцоо”, “Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийн санхүүжилтэд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх гарц” зэрэг сэдвийн хүрээнд явагдах бөгөөд гамшгаас хамгаалах бодлогын онол, аргазүй, түүний өнгөрсөн, одоо, ирээдүйд хийсэн үнэлэлт, дүгнэлт, цаашид сайжруулах арга замыг шинжлэх ухааны үндэстэй дэвшүүлэн тавьж, хамтран хэлэлцэх, хурлын үр дүнд тулгуурлан холбогдох талуудад чиглэсэн санал, зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан