Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны 819 нь гадаанаа нүхэн жорлонтой

Дэлхий дахинд 4.2 тэрбум хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй 00-тай байгаа нь халдварт өвчний аюулын харанга болох магадлалтайг олон улсын анхааралд хүргэх зорилгоор НҮБ анх 2001 оноос “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тэмдэглэж ирэв. Жил бүрийн 11 дүгээр сарын 19-ийг 2012 оноос албан ёсны өдөр болгон зарласан.

Монгол Улсын хэмжээний нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нь гадаа нүхэн /модон/ жорлонтой. Цэцэрлэг, сургууль, дотуур байруудыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгон өөрчлөх төслийг УИХ-д танилцуулснаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан зэрэг нэр бүхий гишүүд дэмжин ажиллахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг дэвшүүллээ.

Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох Засгийн газрын зорилтыг шийдвэрлэхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан