Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ХҮҮХДҮҮД ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛИЙН “ЦАХИМ АЯЛАЛ”-Д ГАРАХАД БЭЛЭН БОЛЛОО

Хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контентын эхний 26 хичээл бэлэн боллоо.

Интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Интерактив хичээл бүрт мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн оролцоо, санал сэтгэгдлийг шингээснээс гадна ур чадвартай зураач, дизайнер, хөгжүүлэгчдийн ур ухаанаар бүтсэн, үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, онцлогийг нь харгалзан бүтээсэн жишиг контент юм. Энэ нь хүүхэд багачуудын хувьд цахим орчноор дамжуулж, өнгө будаг хосолсон хөдөлгөөнт зураглал, сонирхолтой дүрийн хамтаар мэдлэг боловсрол, танин мэдэхүйн олон шинэ зүйлийг сурах “Цахим аялал” юм.

Интерактив цахим контент нь олон хүний дэмжлэг, оролцоотойгоор бүтэж байгаа бөгөөд БМДИ нь нэгж контент, жишиг хичээлийн агуулга, зорилго, зорилт, бататгах асуултууд, үнэлгээний хэсгийг боловсруулах зэргээр сургалтын агуулга талаасаа арга зүйн мэдээллээр ханган ажиллаж байна.

БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК-ийн уран бүтээлчид Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн сонирхолтой, интерактив хэлбэрт буулган цахим контентуудыг бэлтгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан