Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Давтлага зохион байуулах зааврыг СЭЛЭНГЭ, АРХАНГАЙ, УЛААНБААТАРТ мөрдөхгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар Заавар батлах тухай тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, суралцагчдын сурах үйлийг дэмжих зорилготой давтлагыг сургуулийн орчинд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг зөвшөөрлөө.

Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм. Ийнхүү зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталсан.

Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан. Түүнчлэн давтлагыг энэ сарын 15-наас нэгдсэн журмаар заавал эхлүүлэх агуулга тушаалд байхгүй гэж БШУЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээлэв.

7 Сэтгэгдэл
Угаасаа хэдэн багш нараа л зовоох шийдвэр. Хөдөөний хүүхдүүд суухгүй. Гэтэл нөгөө нэр алдард дуртай захирал менежерүүд нь шахна. Суух хүүхэд бараг л байхгүй дээ. Бид зүгээр байхгүй л бгаа. Одоо цахим даалгавар шалгаж гар утас ком өдөр шөнөгүй шагайсаар 2 нүдгүй болох нээ. Эрүүл мэндээр хохирч бна
Za ene teneg shiidweriig barag uzen yadjiin huuhduud daarch horno yagaad taiwan bailgaj boldgui yum be er ni za tegeed heden heneetei bagsh nar ni huuhduud bur daalgawaraar shahchihna
Za ene teneg shiidweriig barag uzen yadjiin huuhduud daarch horno yagaad taiwan bailgaj boldgui yum be er ni za tegeed heden heneetei bagsh nar ni huuhduud bur daalgawaraar shahchihna
Сайдаа арай хэцүү хоёрдмол утгатай тушаал биш үү.өвчин нийтэд тарвал та бүх өвчлөлийн арыг даах юм уу.өөрийгөө биш бүх нийтийг бодох ухаан алга уу.туслахууд чадвар муутай юм уу.Сургалт гэдэг чинь 00 ороод гарахтай адил үйлчилгээ биш шүү дээ.
жаахан амьдралтай шийдвэр гаргах хэрэгтэй. мал төөллөж эхлэх гэж байна. хөдөөнийхөн хийх үү. одоо нөгөө сайн захирал сургалтын менежирүүд нь сайн нэр зүүх гээд багш нараа шахаад новш болно доо. дунд нь багш л зовох нь дээ
Боловсролын яаманд саруул, эрүүл ухаантай боловсон хүчин байна үү? Өдөр бүр ковидаар шинээр өвчилсөн хүн бүртгэгдэж байхад ийм завхарсан тушаал гаргаж байдаг сайд бас байна! Наад тушаалаа цуцал!!! Иргэдийн амь насаар тоголдог ямар дүүрсэн сайд вэ!
Тушаал бол бүх нийтээр дагаж мөрдөхийг үүрэг болгодгийг мэддэггүй малууд уу? Юу тайлбарлаад байгаа юм бэ?
Хамгийн их уншсан