Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Боловсролын багц хуулийн төслийг өнөөдрөөс багш нараар хэлэлцүүлж байна

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна.

Энэ хүрээнд өнөөдрөөс аймаг, сумдын багш нарын хэлэлцүүлгийг эхлүүлжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд боловсролын салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид болон эцэг, эхчүүд, олон нийтээс ирүүлсэн саналыг өнгөрсөн амралтын өдөр хуулийн төсөлд тусгасан. Санал тусгасан багц хуулийн төслийг ийнхүү орон нутгийн багш нараар хэлэлцүүлж байгаа юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн багш нарын саналыг хуулийн төсөлд тусгасны дараагаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Одоо мөрдөгдөж буй Боловсролын тухай хууль 2002 онд батлагдсан. Иймд цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан багш нарын нийгмийн баталгаа, цахим орчин, шинжлэх ухаан, техник технологид нийцүүлэн хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна гэж БШУЯ-аас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан