Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллахыг үүрэг болгов Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа Нийслэлд шинээр баригдаж буй барилгуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист Намын урилгаар тус улсад айлчилж байна Увс аймгийн хүнсний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загварыг эцэслэн баталлаа Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Б.Жавзмаа хагас шигшээд шалгарлаа

"Лондон-2012" паралимпын XIV наадмын дөрөв дэх өдөр манай тамирчдаас байт харвааны ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдлөө.

Тэрбээр  тэмцээний эхний өдрийн урьдчилсан харваанд 524 (258+266) оноогоор VIII байраар шалгарч, улмаар өчигдөр болсон шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Тайландын тамирчинтай учраа таарч 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20) ялалт байгуулсан. Ингэснээр манай тамирчин шилдэг наймд шалгарч улмаар Хятадын тамирчинтай оноолт таарсан. Хятадын тамирчин Гао Фаншианын хувьд урьдчилсан харваанд 581 онож I байраар шалгарсан бөгөөд улмаар Францын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор буулган авсан байна.

Манай тамирчин Хятадын тамирчинг гурван үеийн турш илүүрхэж 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор буулган авснаар есдүгээр сарын 4-нд медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. ОУХМ Б.Жавзмаагийн хагас шигшээгийн өрсөлдөгч Швейцарийн тамирчинг 6:4-ээр хожсон БНСУ-ын тамирчин аж. БНСУ-ын тамирчны хувьд урьдчилсан харваанд 555 онож IV байраар шалгаран улмаар хасагдах шатанд Грек (6-0), Швейцарийн (6-4) тамирчдыг буулган авснаар манай тамирчинтай мөнгөн медалийн өрсөлдөхөөр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан