БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Коммунизмын тухай хичээлээр сурагчдын тархи угаахыг хонконгчууд эсэргүүцэв
Хичээлийн шинэ жил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Хонконгийн оршин суугчид сургуулийн хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн тархи угаахыг эсэргүүцэж, жагсчээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр яг энэ асуудлаар оюутнууд 72 цагийн өлсгөлөн зарлаж байсан бол өнгөрсөн амралтын өдөр 8000 гаруй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт эсэргүүцлийн цуглаанд оролцжээ. Цуглаанд эцэг эхчүүдээр зогсохгүй сургуулийн багш нар ч өөрсдөө оролцож, хотын захиргаанаас баталсан боловсролын сургалтын хөтөлбөрийг эсэргүүцжээ.
Тэд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Ес суртахуун ба үндэсний боловсрол” гэсэн хичээл багтааж, түүгээрээ дамжуулан Хятадын коммунист дэглэмийн давуу талыг сурталчлан ухуулах гэж буйг эсэргүүцэж байгаа юм.
Хонконг хэдийгээр Хятадын нэг хэсэг боловч олон арван жил Их Британийн колони байсны хувьд эх газраас нэлээд онцлогтой, хүн ардынх нь сэтгэлгээ ч өөр байдаг. Тийм ч учраас дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт зөвхөн нэг талыг барьсан агуулга бүхий түүхийн хичээл орж, бяцхан хүүхдүүдэд буруу ойлголт төрүүлж болохгүй хэмээн эрс эсэргүүцэж байгаа нь энэ. Цуглаанд оролцсон эцэг эхчүүд “Коммунизмын үеийн Хятадын түүхийг хүүхдүүд бүхий л талаас нь үзэж судлах хэрэгтэй. Аль нэг талыг нь илүү баримталсан суртал ухуулга хүүхдэд бүрэн мэдлэг боловсрол өгч чадахгүй” гэж ярьж байна.
zov shte
Хичээлийн шинэ жил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Хонконгийн оршин суугчид сургуулийн хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн тархи угаахыг эсэргүүцэж, жагсчээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр яг энэ асуудлаар оюутнууд 72 цагийн өлсгөлөн зарлаж байсан бол өнгөрсөн амралтын өдөр 8000 гаруй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт эсэргүүцлийн цуглаанд оролцжээ. Цуглаанд эцэг эхчүүдээр зогсохгүй сургуулийн багш нар ч өөрсдөө оролцож, хотын захиргаанаас баталсан боловсролын сургалтын хөтөлбөрийг эсэргүүцжээ. Тэд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Ес суртахуун ба үндэсний боловсрол” гэсэн хичээл багтааж, түүгээрээ дамжуулан Хятадын коммунист дэглэмийн давуу талыг сурталчлан ухуулах гэж буйг эсэргүүцэж байгаа юм.
Хонконг хэдийгээр Хятадын нэг хэсэг боловч олон арван жил Их Британийн колони байсны хувьд эх газраас нэлээд онцлогтой, хүн ардынх нь сэтгэлгээ ч өөр байдаг. Тийм ч учраас дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт зөвхөн нэг талыг барьсан агуулга бүхий түүхийн хичээл орж, бяцхан хүүхдүүдэд буруу ойлголт төрүүлж болохгүй хэмээн эрс эсэргүүцэж байгаа нь энэ. Цуглаанд оролцсон эцэг эхчүүд “Коммунизмын үеийн Хятадын түүхийг хүүхдүүд бүхий л талаас нь үзэж судлах хэрэгтэй. Аль нэг талыг нь илүү баримталсан суртал ухуулга хүүхдэд бүрэн мэдлэг боловсрол өгч чадахгүй” гэж ярьж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.09.03
























