Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
МЭДЭГДЭЛ: Хүүхдийн төлөө фонд "6,556 onecoin зоос буюу нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хандив"-ыг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдлээ

Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ.

Уг тоглолтын үеэр хандивлахаар амласан цахим мөнгө болох "6,556 onecoin зоос буюу нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хандив"-ыг Монгол Улсын одоогийн хууль тогтоомжийн хүрээнд, хүлээн авч, бүртгэн, зарцуулах эрх зүйн орчин байхгүй тул дээрх хандивыг хүлээн авах боломжгүйгээ Хүүхдийн төлөө фонд мэдэгдсэн байна. Мөн цаашид энэ төрлийн хандивыг хүлээн авахгүй гэжээ.

Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулахаа мэдээлсэн юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан