Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Салбарын алдар цолтон ахмад настанд олгогддог нэмэгдэл, хөнгөлөлтийг олгоно

 “Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулийг 2017 онд баталсан.

Хуулийн дагуу Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн,Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олгогддог байсан.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл, хөнгөлөлт нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад батлагдсан.

Тиймээс дээрх нэмэгдэл, хөнгөлөлтийг авдаг салбарын ахмадуудтай холбоо барих утас, мэдээлэл, нэмэгдэл, хөнгөлөлтийг хүлээн авах дансны мэдээлэл зэргийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас аваад байна. Шилжилттэй холбоотойгоор ахмадуудаас нэмэлт мэдээлэл, холбогдох материал шаардахгүй. Бүх салбарын санхүүжилтийн эрх зэрэг нээгдэх тул түр хүлээгдэж байна.

Тодруулга авах утас: 266295

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан