БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Доминик Стросс Кан эхнэрээсээ салжээ
Хүчингийн хэрэгт холбогдсоноос болж Олон улсын валютын сангийн захирлын суудлаасаа огцорсон Доминик Стросс Кан эхнэрээсээ салжээ. Энэ мэдээллийг түүний эхнэр Энне Синклэйр баталсан бөгөөд одоо тэд тусдаа амьдарч байгаа гэнэ. Гэхдээ салах өргөдлөө албан ёсоор шүүхэд өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Францын хэвлэл мэдээллийн салбарт өндөр нэр хүндтэй хатагтай Энне Синклэйр Доминик Стросс Каныг Америкт зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлсэн гэгдэх таагүй хэрэг төвөгт орооцолдоод байхад нь “нөхөртөө итгэж байна” хэмээн мэдэгдэж, хажууд нь дэмжиж туслаж байсан юм. Гэвч тийм хүнд үеийг давж гарсан гэр бүл чухам юуны учраас өнөөдөр хоёр тийш болж байгаа нь тодорхойгүй байна. Франц дахь “Huffington Post” сонины эрхлэгчээр ажилладаг Энне Синклэйр “Le Parisien” сонинд өгсөн ярилцлагадаа “Салснаас хойш сэтгэл санаагаа тайван байлгахын тулд амралтаа авч, одоо эрч хүчтэйгээр ажиллаж байна” гэж ярьжээ.
Францын Ерөнхийлөгч болох ирээдүйтэй хэмээн яригдаж байсан Доминик Стросс Каны улстөрчийн карьер Нью-Йоркийн Софител буудалд болсон явдлын дараа төгсгөл болсон юм. Хэдийгээр түүний орооцолдсон хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон ч түүний буруутгасан, үүнтэй ижил төрлийн хэрэг ар араасаа гарч ирж, одоо Францын шүүхээр шалгагдаж байгаа. Түүний дунд биеэ үнэлэгчидтэй холбогдсон хэрэг ч байгаа юм.
Хүчингийн хэрэгт холбогдсоноос болж Олон улсын валютын сангийн захирлын суудлаасаа огцорсон Доминик Стросс Кан эхнэрээсээ салжээ. Энэ мэдээллийг түүний эхнэр Энне Синклэйр баталсан бөгөөд одоо тэд тусдаа амьдарч байгаа гэнэ. Гэхдээ салах өргөдлөө албан ёсоор шүүхэд өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Францын хэвлэл мэдээллийн салбарт өндөр нэр хүндтэй хатагтай Энне Синклэйр Доминик Стросс Каныг Америкт зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлсэн гэгдэх таагүй хэрэг төвөгт орооцолдоод байхад нь “нөхөртөө итгэж байна” хэмээн мэдэгдэж, хажууд нь дэмжиж туслаж байсан юм. Гэвч тийм хүнд үеийг давж гарсан гэр бүл чухам юуны учраас өнөөдөр хоёр тийш болж байгаа нь тодорхойгүй байна. Франц дахь “Huffington Post” сонины эрхлэгчээр ажилладаг Энне Синклэйр “Le Parisien” сонинд өгсөн ярилцлагадаа “Салснаас хойш сэтгэл санаагаа тайван байлгахын тулд амралтаа авч, одоо эрч хүчтэйгээр ажиллаж байна” гэж ярьжээ. Францын Ерөнхийлөгч болох ирээдүйтэй хэмээн яригдаж байсан Доминик Стросс Каны улстөрчийн карьер Нью-Йоркийн Софител буудалд болсон явдлын дараа төгсгөл болсон юм. Хэдийгээр түүний орооцолдсон хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон ч түүний буруутгасан, үүнтэй ижил төрлийн хэрэг ар араасаа гарч ирж, одоо Францын шүүхээр шалгагдаж байгаа. Түүний дунд биеэ үнэлэгчидтэй холбогдсон хэрэг ч байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























