Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ЯПОНЫ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАРИГДСАН ДӨРӨВ ДЭХ СУРГУУЛИЙГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг барих ажил 2017 онд эхэлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар баригдсан эдгээр барилгын гурав нь 2020 оны намар ашиглалтад орсон. Тэгвэл дөрөв дэх сургууль болох Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгыг Улсын комисс халдвар хамгааллын журмыг баримтлан ажиллаж, хүлээн авлаа. Ийнхүү 75 дугаар сургууль нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн сургууль боллоо.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан сургуулиуд

1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль,

2. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл,

3. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга

4. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан