Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
Харвардын Бизнесийн сургуулийн манлайллын хөтөлбөр эхэллээ

Харвардын Бизнесийн сургуулийн Harward Business Mentor хөтөлбөр албан ёсны эрхтэйгээр өнөөдөр эхэллээ. МҮХАҮТ, АНУ -ын Харвардын Бизнесийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд цахимаар буюу зайнаас энэхүү сургалтад хамрагдах боломж бүрдсэн юм. Дэлхийн нэртэй менежментийн эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, судалгаа, үнэлгээг багтааж, практикт суурилж баталсан уг хөтөлбөрт энэ удаад 90 орчим хүн хамрагдаж байна.

Суралцагсад мэргэжлийн багш нарын чиглүүлэлт дор, нийт 41 модулийг дөрвөн сар гаруйн хугацаанд цахимаар болон танхимаар авах бөгөөд агуулга бүрийн дараа үнэлгээний тестийг бөглөж, хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Харвардын сургуулийн албан ёсны сертификат гардах юм.

Цахим болон танхимын хосолсон сургалтын загвартай тус хөтөлбөрт оролцогчид Walmart, Netflix, Apple, Amazon, Walt Disney, Nike, Tesla зэрэг дэлхийн томоохон компанийн бодит жишээн дээр ажиллах аж. Хөтөлбөрт хамрагдсанаар дүн шинжилгээ хийх ур чадварт суралцах төдийгүй шинэ үеийн технологийн талаарх ойлголт нэмэгдэж, бизнесийн салбарын чиг урсгал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, бизнесийн шинэ загвар, менежменттэй танилцах давуу талыг олгож байгаагаараа онцлог юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан