Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ БҮХ ХҮРЭЭЛЭНД ОЧИЖ АЖИЛЛАНА

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзав.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа, төсөлт ажлын үр дүн, тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгоё. Эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 800-960 мянган төгрөг байна. Ийм бага цалин үнэлэмжтэй байж шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярихгүй. Тиймээс эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана. Энэ салбарт бодлогын баримт бичиг, төлөвлөгөө багадаагүй. Гагцхүү санхүүжилттэйгээ холбоотойгоор гүйцэтгэл нь хангалтгүй байна. Тийм учраас шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөр түвшинд гаргана. Салбарын сайдын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны бүх хүрээлэнгээр очиж, эрдэмтэн, судлаачдынхаа ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцана гэлээ.

Уулзалтад Шинжлэх ухааны академи болон бусад судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл оролцож, анхаарч ажиллах асуудлаар санал бодлоо хэллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан