Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Баянзүрх дүүргийн усан спортын төвд цэвэрлэгч роботууд ажиллана
Баянзүрх дүүргийн хүүхэд залуус өнөөдрөөс эхлэн усан спортоор хичээллэн бие бялдараа хөгжүүлэх боломж нээгдэж байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно баригдсан Усан спортын сургалтын төв өчигдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус усан спорт сургалтын төв нь жилийн дөрвөн улирлын турш өглөө 07-22 цагийн хооронд ажиллах аж. Сэлэлтийн гурван замтай, нэг дор 30 хүн сэлэх боломжтой бөгөөд өдөрт 200-300 хүнд үйлчлэх хүчин чадалтай гэнэ. Уг бассейнд усанд сэлэлтийн дөрвөн багш ажиллах юм байна.
Энэ бассейны нэг шинэлэг тал нь ариутган цэвэрлэгч роботууд ажиллуулахаараа онцлог ажээ. Усан спортоор хичээллэх сурагчдаа бүртгэж эхэлсэн уг усан спортын төв нь эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейны усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгаж байх технологи хэрэглэх юм байна. Түүгээр ч барахгүй Монголд анх удаа усан сангийн ханыг ариутган цэвэрлэгч роботууд нэг бүрчлэн арчиж цэвэрлэх гэнэ. Анхдагч бүрийг ашиглаж буй уг усан спортын төв нь анх удаагаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашигласнаараа онцлог. Ямартай ч, усан спортоор хичээллэгсдийнхээ тав тухыг хангасан усан спортын төв нь доод давхартаа фитнес, чийрэгжүүлэлт, аэробекийн өрөөнүүдтэй гэнэ.
21-r surguuliin ard. ene basseinii utasnii dugaar ni 91198576 yum ble
Uuuchlaarai anzaarsangui ee, oilgoloo bayarlalaa
Ene haana yum be?
Баянзүрх дүүргийн хүүхэд залуус өнөөдрөөс эхлэн усан спортоор хичээллэн бие бялдараа хөгжүүлэх боломж нээгдэж байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно баригдсан Усан спортын сургалтын төв өчигдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус усан спорт сургалтын төв нь жилийн дөрвөн улирлын турш өглөө 07-22 цагийн хооронд ажиллах аж. Сэлэлтийн гурван замтай, нэг дор 30 хүн сэлэх боломжтой бөгөөд өдөрт 200-300 хүнд үйлчлэх хүчин чадалтай гэнэ. Уг бассейнд усанд сэлэлтийн дөрвөн багш ажиллах юм байна.Энэ бассейны нэг шинэлэг тал нь ариутган цэвэрлэгч роботууд ажиллуулахаараа онцлог ажээ. Усан спортоор хичээллэх сурагчдаа бүртгэж эхэлсэн уг усан спортын төв нь эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейны усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгаж байх технологи хэрэглэх юм байна. Түүгээр ч барахгүй Монголд анх удаа усан сангийн ханыг ариутган цэвэрлэгч роботууд нэг бүрчлэн арчиж цэвэрлэх гэнэ. Анхдагч бүрийг ашиглаж буй уг усан спортын төв нь анх удаагаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашигласнаараа онцлог. Ямартай ч, усан спортоор хичээллэгсдийнхээ тав тухыг хангасан усан спортын төв нь доод давхартаа фитнес, чийрэгжүүлэлт, аэробекийн өрөөнүүдтэй гэнэ.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
2012.09.19
2012.09.03
2012.09.03




















