Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангараг өргөлөө
ХҮҮХДЭД ҮГЛЭЖ БУС  ҮЛГЭРЛЭЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ...

Монголын Ахмад багш нарын холбооны төлөөлөлтэй БСШУ-ы сайд уулзлаа. Холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Д.Амар Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн түүхэн ойг угтаж сурагчдын дунд номтой нөхөрлөх аян өрнүүлье, шатар, даам тоглуулдаг болох, сайхан бичигтэн бий болгох, бүтээлч багшийг шалгаруулах зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулах санал гаргав.

Хүүхэд, залуусынхаа сургалт хүмүүжлийг хослуулах нь чухал. Багш бүр сурагчдад өгөөжтэй байж, ээлжит хичээл тус бүрийнхээ хөтөлбөрийг гаргах ёстойг орхигдуулж болохгүй, хүүхдэд үглэж бус үлгэрлэж сургах хэрэгтэй, эцэг эх, багш, сурагч гэсэн гурвалсан холбоогоор ажиллах шаардлага бий...

Монгол Улсын Ардын багш Г.Лхаахүү “Багш бэлтгэх сургуулийн багш нарыг сонгон шалгаруулалтаар авдаг байх, тэднийг сайн бэлдэх нь чухал”...

Монгол Улсын Ардын багш Л.Гантөмөр “Сайн багшаас сайн сурагч төрдөг. Иймд сайн багш бэлтгэх ажлыг хэрхэвч орхигдуулж болохгүй” ...

Монголын боловсролын нэр нүүр болсон ахмад багш нар маань тусалж, дэмжье гээд саналаа хэлж байгаад талархаж байна. Та бүхний туслалцаа энэ салбарт ус, агаар мэт хэрэгтэй. Ахмад, дунд, залуу үеийн уялдаа холбоо байж ажил урагшилдаг.

Иймд бид салбарын 100 жилийн ой болон боловсролын салбарын шинэчлэлийг та ахиадуудынхаа оролцоотойгоор хийнэ. Салбарын багц хуулийн төсөлд ахмад багш нарынхаа саналыг авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан